Хаалттай хуралдаж буй АН-ын бүлэг рүү УИХ-ын даргад дэвшсэн С.Бямбацогт, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар оржээ. АН-ын хувьд Х.Тэмүүжин гишүүн санаачилж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцвэл УИХ-ын даргад дэмжинэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд буй.
Уг хуульд УИХ-ын дарга нам бус байх тухай заасан бөгөөд С.Бямбцогт хэлэлцэх боломжийг өгнө гэвэл батлагдсаных нь адараа намаасаа татгалзахаас өөр аргагүй болох юм. Учир нь, УИХ-ын дарга нам бус байх ёстой гэдэгт АН-ын бүлгээс гадна МАН-ын бүлэг дэхь цөөнх санал нэгдээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.242
Өө?! Тэр бололгүйдээ?! Гайгүй л асуудал байнашдээ?!ямарч нөхцөлд мах цусны тасархайгаа мартахгүй нь тодорхойшдээ?!
Хариулах