УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар МАН-ын УЗ, бүлгээс нэр дэвшүүлсэн С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Өчигдөр нэр дэвшигч өөрөө Чуулганыг бойкотлоод байсан АН-ын бүлгийн хаалттай хурал дээр орж уулзсан. Уулзалтын үеэр АН-ын бүлэг Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан хуулийг үзэл баримтлалынх нь хүрээнд дэмжээд, Байнгын хороо, нэгдсэн чуулганаар ороод дэмжчихвэл бид нар хуралдаа оролцоод явчихъя” гэдэг байр суурь гаргасан бөгөөд С.Бямбацогт болон МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар уг саналыг хүлээж авснаас УИХ-ын даргын томилгоо, цаашлаад Засгийн газрыг бүрдүүлэх үйл явц өнөөдөр гацаанаас гарах дүр зураг бий болсон юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдаж, АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын дарга нь нам бус байх агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонгох эсэхийг хэлэлцэх хуралдаанд оролцоно. Гэхдээ гишүүд задгай буюу хайрцаглагдахгүй орох тус дэмжих эсэхээс өөрсдийн итгэл үнэмшлээр шийднэ гэдгийг АН-ын бүлгийн дарга онцолсон.
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдсан тохиолдолд намын гишүүнчлэлээсээ татгалзаж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өчигдөр илэрхийлсэн. Тэрбээр нам бус анхны УИХ-ын дарга бол түүхэнд үлдэнэ. Түүний үүрэг гүйцэтгэсэн байдал жишиг болж үлдэх болж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дараа 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Тус хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна