"УЛААНБААТАР 2026": М.Намун Узбекистаны тамирчныг хожиж, Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

"Улаанбаатар 2026" боксын насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий медалийн төлөөх тоглолтууд эхэллээ.

Тэмцээний медалийн төлөөх тулаанууд өнөөдөр эхэлсэн. Манай улсаас таван тамирчин рингэнд гарч тулалдах хуваартай бөгөөд  эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд тулалдаж буй ОУХМ М.Намуун Узбекистаны тамирчныг хожиж хүрэл медалийн болзол хангалаа. 

17.00 цагаас эхлэх үдээс хойших тулаанд манай улсаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Х.Билгүүнсайхан Туркменистаны тамирчинтай тус, тус хүрэл медалийн төлөө тулалдана. 

Азийн аварга шалгаруулах тэмцээн "Аса арена"-д болж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна