АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр Ормузын хоолойг нээхийг Иранаас шаардаж, биелүүлэхгүй бол эрчим хүчний эх үүсвэрүүдийг нь бөмбөгдөнө гэж сүрдүүллээ. Үр дүнд нь газрын тосны үнэ өсжээ.
Түүнийг мэдэгдэл хийсэн даруйд Европт зарагддаг Брент маркийн газрын тос 1.4, Хойд Америкт зарагддаг WTI 1.8 хувиар өсжээ. Өнөө өглөөний байдлаар WTI баррель нь 112.2, Брент 110.8 ам.долларын үнэтэй байна. Бараг үргэлж Брентээс хямд байдаг WTI маркийн газрын тосны үнэ энэ удаад илүү үнэтэй болжээ.
Үнэ ингэж өсөхөд Д.Трампын мэдэгдлээс гадна Ираны татгалзсан мэдэгдэл мөн нөлөөлсөн юм. Тэд дайны хохирлыг нөхөн төлөхөөс нааш Ормузын хоолойг чөлөөлөхгүй гэсэн байр суурьтай байгаа юм. АНУ-д галлон шатахууны үнэ 4.11ам.долларт хүрч, 2022 оноос хойших дээд хэмжээнд хүрээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна