Д.Мөнх-Эрдэнэ: Надтай холбоотой ямар ч хэрэг байхгүй

Г.Долгорсүрэн
1 цаг 53 минутын өмнө

Хуульзүйн дэд сайдаар Д.Мөнх-Эрдэнийг улираан томилсон. Түүнийг Д.Мөнх-Эрдэнэ дэд сайдаар томилогдоод Бодь групп ХХК-тай холбоотой бүх асуудлын баримтыг устгаж эхэлсэн. 

Очсон цагаасаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цахим мэдээлэлд өөрчлөлт оруулах, Бодь групптэй холбоотой хэсгийг хасах, Голомт банкинд ажиллаж байсан намтраа өөрчлөх зэрэг ажлыг хийсэн. Албан тушаалд томилогдсон даруйдаа дээрх хоёр компаниас өөрийгөө хасуулсан байдаг. 

2020, 2021, 2022 оны камерийн мэдээллийг устгахыг оролдож байгаа зэрэг ноцтой мэдээллийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өгсөн байдаг.

Улмаар түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар АТГ-т хандаад байгаа юм.

Д.Мөнх-Эрдэнээс уг асуудлаар тодруулахад "ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллахаар боллоо. Надтай холбоотой ямар ч хэрэг байхгүй" гэсэн хариулт өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна