Б.Хэрлэн дарга “Өнөөдөр хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх вэ” гэсэн асуултад хариулалгүй бултав

Zuv.mn
2026/04/07

УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдахаар товлогдсон. Хурлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн алдаа гаргасан үйлдлийг иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу авч хэлэлцэнэ гэсэн мэдээлэл гараад байсан бөгөөд М.Нарантяа-нара гишүүний байр суурийг бид үзэгчдэдээ хүргэсэн.

Тэгвэл Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн сэтгүүлчдийн тавьсан “Өнөөдөр хэдэн асуудал хэлэлцэхээр товлосон бэ” гэсэн асуултад “Гурван асуудал хэлэлцэнэ” гэж хариулсан ч дараа нь хоёр ч удаа асуусан “Өнөөдөр хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх вэ” гэсэн асуултад хариулалгүй байсаар хурлын танхим руу орлоо. Гэсэн ч ирц хүрээгүй тул Ёс зүйн дэд хороо хуралдаагүй юм.

Сэтгүүлчид “Хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх вэ” гэж онцлон асуусны учир нь, М.Нарантуяа-Нара гишүүний асуудлаар иргэд Ёс зүйн дэд хороонд гомдол гаргаснаас гадна Д.Энхтүвшин гишүүн өөрөө тус хороонд хандаж, мэдээлэл гаргаж өгсөн, гэхдээ хуулиараа өөрөө хандаж болдоггүй юм байна гэж мэдэгдэж байсантай холбоотой юм.

Д.Энхтүвшин гишүүн өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны хурлын танхимын гадна олны өмнө Нийслэлийн орлогч Т.Даваадалайгийн биед халдсан байдаг. Өнөөдрийн хуралдаанаар гэхдээ Д.Энхтүвшин гишүүний асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй, М.Нарантуяа-Нара, Б.Пүрэвдорж нарыг авч хэлэлцэх байсныг А.Ариунзаяа гишүүн сэтгүүлчдэд нууж хаалгүй хэлсэн юм.         




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.215
    2026/04/07

    энэ авгай чинь Намбарын Энхбаярын авгай болсон шдэ, цолмонг хөөж явуулаад одоо хамт амьдарч байгаа зайтай авгай, батшугар малан бомбоогийн хойд эх, Энхбаяр үг зааж өгөөд явуулдаг , тэрийг нь яг яриад л зогсож байдаг хар өлөн авгай

    Хариулах
  • 103.229.123.82
    2026/04/07

    зөвшөөрөл авч байж асуулт асуу гэнэ үү, сука чинь

    Хариулах
  • 103.229.121.124
    2026/04/07

    хэрлэн гэж хэлгүй юм шиг байсан гишүүнцэр өөрөө ёс зүйгүй хүн шүү Удирдлагын академийн багшаар олон жил ажиллахдаа дандаа ахмад дарга багш нартаа яв,,, даж гадагшаа явах эрх авдаг инээдтэй байж билээ ккк Оюутнууд бүгд мэднээ явдалтай гар даа Намбар Э гуайтай долоож, мөлхөж бйаж нэг жагсаалтад орсон энэ хүн хүний ес зүйг авч хэлэлцэх үү наад жүжигээ зогсоо кк

    Хариулах
  • 66.181.181.54
    2026/04/07

    Энэ гишүүн царайнаас цаашгүй, ганц энэ удаа ч биш ер нь л сэтгүүлчдийн асуултанд дандаа бөөрөнхийлсөн байдалтай хариулдаг юм байхчиньвэлээ. Комиссынхоо гишүүдийг бүрдүүлээд ганц хурал хийчихэж чадахгүй бол болих хэрэгтэй лдэээ

    Хариулах