УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг ТББХ-гоор хэлэлцэж эхэллээ

Zuv.mn
1 цаг 58 минутын өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төслийг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулсны дараа гишүүд асуулт асууж эхэллээ.

УИХ-ын гишүүн, ТББХ-ны гишүүн А.Ариунзаяа “Дэмжих хэцүү, дэмжихгүй байх бүр хэцүү хуулийн төсөл орж ирлээ. Төрийн эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлд хийх ажлын хүрээнд 2024 оны сонгуульд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ талаар заалт оруулсан байдаг. Гэхдээ хуулийн төсөлд яагаад зөвхөн жагсаалтын гишүүдэд хариуцлага тооцохоор оруулж ирсэн юм бол. Жагсаалтын гишүүдийг яагаад ард түмний саналыг аваагүй гэж үзэж байна вэ” гэж асуув.

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр “Жагсаалтын гишүүнийг иргэд сонгодоггүй. Намыг сонгодог. Жагсаалтад бичигдэх гишүүнийг нам сонгодог. Хэрвээ жагсаалтаар сонгогдсон гишүүн хариуцлага алдаж, алдаа гаргавал яах вэ. Энд нам хариуцлага хүлээх ёстой” гэж хариуллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна