УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Э.Болормаа “ҮАБЗ-ийн дарга яагаад энэ хуралд сууж байгааг хурал даргалагчаас асууя. ҮАБЗ-ийн тухай хуулийн 6.2-т “...Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ” гэж тодорхойлсон.Энд ҮАБЗ-ийг чиг үүргийн хурал болж байгаа гэж бодохгүй байна.
ЕТГ-ын даргаас “Энэ хуулийг өргөн барьснаар яг ямар үйлдэл хариулцлага тооцох вэ. Би жишээ асууя. Д.Энхтүвшин гишүүн өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд хүн мөргөсөн юм уу, зодолдсон юм уу нэг юм болсон. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ. Хэн нэгнийг онилоод, өдөөд үйлдэдл хийлгэсэн тохиолдолд хэн нь ёс зүйгүй үйлдэл гаргасан болох вэ. УИХ-ын гишүүн н.Лүндэг Намрын Чуулганд ирц муутай байсан. Энэ тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара лайв хийж, үг хэлэх нь ардчилсан монгол улсад тийм ч ноцтой зөрчилд тооцогдохгүй байх. Энэ гурван тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ” гэж асуулаа.
Хуралдаан даргалагч Ж.Батжаргал гишүүний асуултад “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд А.Бямбажаргал гэж орж ирсэн” гэж хариулав.
ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр “Хуульд Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж…” гэж заасан. Мөн хууль боловсруулсан Ажлын хэсгийн гишүүн. Тиймээс “Орж ирэх ёсгүй” гэх нь байж болохгүй. “УИХ-ын гишүүдийн дагаж мөрдөх ёс зүйн дүрэм гэж та бүхний дагаж мөрддөг дүрэм байгаа. Энд өөрчлөлт оруулах ажлыг Ажлын хэсэг гаргаад та бүхэн өөрсдөө шийдэх ёстой юм. Ёс зүйг хэрхэн тодорхойлох вэ, хэрхэн шийтгэл ногдуулах вэ гэдгийг та бүхэн өөрсдөө тодорхойлно. Ирцийн асуудал дээо бол ямар ч гишүүн үүнээс ангид өнгөрөхгүй” гэв.
Э.Болормаа гишүүн “УИХ-ын гишүүний хувьд би монголчуудад хэзээ ч ёс зүй гэж юу вэ гэдгийг тодорхойлж том толгойлохгүй. Энэ бол их том өндөрлөг байх. Харин, найзан дундаа ороод, хуульд заасан албан тушаалаа нуугаад, Ажлын хэсгийн гишүүн гэж энэ хуралд орж ирж байгаа нь өөрөө ёс зүйн зөрчил шүү” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.243
UABZ-d huuli sanaachlah status baihgui gedeg ni teneg hund ch oilgomjtoi shuu dee Ajliin hesgiig UIH baiguulj n/b-g bureldehuund oruulaagui bailtai Ene huuliig UABZ deer heheltssen yum uu? Gedeg ni ch Soninke baina
Хариулах