Ж.Алдаржавхлан: Жуулчдын орох нойлыг хамгийн түрүүнд анхаарна

Х.Есү
1 цаг 44 минутын өмнө

Соёл спорт, аялал жуулчлал залуучуудын сайдаар томилогдсон Ж.Алдаржавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Би аялал жуулчлалын чиглэлээр түлхүү ажиллая гэж бодож байна. Энэ чиглэл бол манай улсад орлого оруулах чухал салбар. Энэ жил нэг сая жуулчин хүлээж авна. Жуулчдын орох нойлыг хамгийн түрүүнд анхаарна. 

Зөвхөн урлаг соёл гэхгүй Монгол хүнийг соёлжуулах тал дээр анхаарч ажиллана гэж бодож байна. Яаж гадны соёлыг биш Монголынхоо өв уламжлалыг хөгжүүлэх вэ гэдэг тадл дээр бодлого чиглэл гаргаж ажиллая гэж бодож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.33
    9 минутын өмнө

    Зөв шүү. Явж явж хамгиын чухал юм чинь 00. Дээр нь хөдөө олон хоногоор шороо тоостой замаар явсан жуулчид усанд орох нөхцлийг хангах.

    Хариулах