Ц.Сандаг-Очир: СOP-17 арга хэмжээг амжилттай зохион байгуулах ёстой

Х.Есү
1 цаг 57 минутын өмнө

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсон Ц.Сандаг-Очироос цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Би сайдаар томилогдоод дөрөв дэх өдрөө болж байна. Амралтын өдөргүй ажилтайгаа танилцлаа. СOP-17 арга хэмжээнд 170 гаруй улс оролцоно. Бид амжилттай зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. 

Тавдугаар сарын 1-нээс 12 томоохон барилга байгууламжийг барих гэх мэт ажлууд хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Удаашралтай ажлууд олон байна. Үүнийг эртнээс шийднэ. 

Энэхүү арга хэмжээнд 10 мянга орчим зочид ирнэ. Энэ хүрээнд Монгол Улс олон улсын өмнө цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд ямар бодлого дэвшүүлж байна. Олон улсаас ямар хөрөнгө татаж чадах нь уу, төслүүдээ хэрхэн яаж амжилттай танилцуулж байна гэх мэт эдгээр зүйлсийг хэрхэн хийж чадахаас хамаарч бага хурлаас үлдэх асуудал зөндөө бий" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна