Б.Баярбаатар: ЕТГ-ын ажилчид УИХ-д хүндэтгэлгүй хандсан

Х.Есү
2 цаг 5 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Ёс зүй гэдэг нэрийн дор сөрөг хүчнээ намнах хууль эрх зүйн орчин бий болчих вий дээ гэсэн том болгоомжлол байна.  Бид өнөөдөр ёс зүй, ёс суртахуун гэдэг хоёр асуудлыг тусад нь авч үзэх ёстой. Ёс зүй гэдэг бол хэм хэмжээ. Ёс суртахуун гэдэг бол хувь хүний төлөвшил.

ЕТГ-ын ажилчид УИХ-д хүндэтгэлгүй хандаж, шүүмжилж үг хэлсэн Б.Жаргаланг “Хичээлдээ суугаагүй, дүн гуйдаг” гэж доромжиллоо. УИХ-ын гишүүдийн дунд дарангуйллын судалгаа хийнэ. 

Магадгүй өнөөдөр эрх баригч нам энэ хуулийг батлаад, дараа нь сөрөг хүчнээ намнах тохиодол энэ хууль дээр чинь нээлттэй харагдаад байна шүү дээ. Өнөөдөр Улс төрийн намын төлөөллийн төв байгууллага нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрхтэй болох гэж байна. Энэ зарчмын хувьд зөв юм уу" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.140
    33 минутын өмнө

    Заа хуцаааааа хүндлүүлээд байхаар юу хийдэг юу хийцэн болоод хуцаад байгаа новшнууд уу

    Хариулах
  • 103.229.123.120
    41 минутын өмнө

    Энэ гэж мэдрэл муутай нөхөр байдгийм

    Хариулах