Д.Мөнх-Эрдэнэ: Давхар давхар дарга хийгээд олон ажлыг сарниулаад байхаар Монгол Улс хөгжихгүй байгаа юм

Х.Есү
2 цаг 5 минутын өмнө

Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны хуралдаан боллоо. Хуралдаантай холбогдуулан АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Х.Баттулга 3 саяын сүлжээ угсарч, хөөрхий намын ажилгүй байгаа гишүүдийн амьдрал дээр нь тоголж таван цаасаар хуурч баахан кнопчингуудыг оруулсан. Женко Х.Баттулга амарч чадахгүй гар хөлөө ҮБХ-руу чихэж байна.

Баянхонгор аймгийг 2028 оны сонгуульд МАН-д бэлэглэчихлээ. Өнөөдөр манай намын онц их хурал болж байна. Нам хоёр талд хуралдаж болохгүй.

Нийгэм өнөөдөр манай намаас амьдралаа сайжруулах гэсэн, хухай хоосон, үсээ гелдсэн, зангиа зүүсэн гуйлгачингуудыг сонгохгүй. Ядаад над шиг МАН-тай алалцчихдаг, үнэнийг хэлээд шоронд орохоос айхгүй дүрүүдийг сонгох байх. Нэг бол хийсэн бүтээсэн зүйлтэй нэр дэвшигч нарыг сонгоно.

Манай нам өнөөдөр хамтаараа хариуцлага хүлээнэ гэнэ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хэн хариуцлага хүлээсэн юм. Эд нар шоронд орж байж л хариуцлага хүлээнэ. Дарга нар хариуцлага хүлээдэггүй юм.

Давхар давхар дарга хийгээд олон ажлыг сарниулаад байхаар Монгол Улс хөгжихгүй байна. Даахгүй нохой булуу хураана гэж үг байдаг шүү” гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.12
    45 минутын өмнө

    Хагас галзуу шизотой хүнийг сонговол юу болох болдоо???

    Хариулах