УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын эгүүлэн татах тухай хуулийн талаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжихгүй байна. Энэ хууль сөрөг хүчин болон жижиг намуудад ширүүн тусах байх.
УИХ-ын чуулгандаа сууж чадахгүй байгаа хүн давхар гишүүн бөгөөд сайд хийж чадахгүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг огт авч хэлэлцдэггүй байж байгаад одоо л энэ хамгийн том асуудал юм аа гэж болохгүй.
Нийгмийн бухимдлыг ёс зүй гэдгээр хэдэн хүмүүс дээр гаргаад л нөгөө хэдэн зуун сая долларын хээл хахууль авсан өгсөн гэж яригддаг хүмүүс нь хойд талд нь үлдээд байх вий гэдэг айдас байна. Ард түмэн шударга ёсыг л хүсэж байгаа шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.74
Их хурлын гишүүд заавал сайд байх албагүй хууль хэлэлцэхийг тулд хуралдаа том, жижиг нам гэлтгүй хурлын бүх ажилгаанд орж бай! Гэж ард олон сонгосон шүү!
Хариулах