Израиль, Ливан 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийлээ

Zuv.mn
2 цаг 10 минутын өмнө

Ливан, Израиль улсууд сүүлийн 33 жилд анх удаа дипломат хэлэлцээгээ хийлээ. Хэлэлцээрийн зорилго Израилийн арми болон Ливаны “Хезболла” зэвсэгт бүлэглэлийн мөргөлдөөнийг зогсоох явдал юм.

Иран улс “Хезболла”-г санхүүжүүлдэг, “Хезболла” бүлэглэл Ливаныг хянадаг, харин Израиль АНУ-тай хавсайдан Иран руу довтолсон. Энэ утгаараа Израиль Ливаны хэлэлцээр нь Ирантай холбоотой хэрэг явдлыг даамжруулахгүй зогсооход чухал үүрэгтэй бөгөөд Ирантай энхийн хэлэлцээр хийж буй АНУ энэ хэлэлцээрт зуучаар оролцжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хэлснээр, өчигдөр болсон эхний уулзалтаар талууд “тодорхой цаг хугацаа, байршилд шууд хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон гэнэ.

Болзлын тухайд, Израиль улс Хезболла бүлэглэлийн нөлөөг үлэмж хумих төдийгүй зэвсгийг нь хураах саналтай байгаа бол Ливаны тал харилцан гал зогсоох, хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авах гэсэн уриалгыг эхний ээлжинд дэвшүүлсэн байна. АНУ, Израиль улс Иранд цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа Ливаны “Хезболла” бүлэглэл Израилийг довтолж, Израилийн тал өнгөрсөн сарын 2-нд Ливаны эсрэг цэргийн ажиллагаа үйл явдлууд өнгөрсөн хугацаанд болсон бөгөөд үүний улмаас Ливанд 2000 гаруй хүн амь үрэгдэж, эдийн засгийн үлэмж хэмжээний хохирол учраад байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна