“Ордос 2026”: Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медалийн төлөө шалгарлаа

Zuv.mn
4 цаг 11 минутын өмнө

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ БНХАУ-ын Ордос хотод эхэллээ. Тэмцээнд манай улсын тамирчин хэрхэн барилдаж байгаа талаарх мэдээллийг хүргэе.

60 кг

Улсын аварга Т.Түмэнжаргал эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойройгт Хойд Солонгосын бөхийг ялаад олимпын аварга Яан Юун Вейд дийлдлээ. Торгуулийн тойрогт Казахстаны Аман Бакытжантай барилдана.

66 кг

К.Ёолк Казахстаны Нурканат Серикбайд ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

 

Эмэгтэй

48 кг

Ж.Анударь  Казахстан, Вьетнам, Энэтхэгийн бөхчүүдийг дараалан ялж аваргын төлөө шалгарав. Аваргын төлөө Узбектистаны Лазиза Хайдароватай барилдана.

52 кг

М.Нандин-Эрдэнэ эхний тойрогт хийлж, Японы сачи Очай, Тажикистаны Мадина Курбонзодо нарыг дараалан ялж аваргын төлөө шалгарлаа. Алтын төлөө Узбекистаны Сита Кдамбоеватай барилдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна