АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зэвсэгт хүчин нь Ираны далбаатай ачаа тээврийн хөлөг онгоцыг эзэлж авсан талаар өнөө өглөө мэдэгджээ. Түүнийг мэдэгдэл хийсний дараа Азийн зах зээлд газрын тосны үнэ бага зэрэг өсөж, Brent маркийн газрын тос 94 ам.долларт хүрсэн байна.
Ираны тал өнгөрсөн бямба гарагт Ормузын хоолойг дахин хаах болсноо мэдэгдсэн бөгөөд Вашингтон үүний хариу арга хэмжээ болгон ачаа тээврийн хөлөг онгоцыг нь эзэлсэн аж.
ВВС агентлагийн мэдээлснээр, АНУ-ын цэргүүд Ираны “Туска” хэмээх ачаа тээврийн хөлөг онгоцыг эзэлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна