Теотиуаканы пирамидын орчимд буудалцаан болж, хүний амь үрэгдэж, олон хүн шархаджээ

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

Мексикийн эртний археологийн лургалт газар болох Теотиуаканы пирамидын ойролцоо буудалцаан болжээ. Буудалцааны улмаас Колумби, Канад, ОХУ, Бразил, АНУ-ын жуулчин 13 хүн шархдаж, Каналын иргэн нэг эмэгтэй хүн амиа алдсан байна.

Мексикийн Аюулгүй байдлын албаны мэдээлснээр, жуулчид руу гал нээсэн этгээд дараа нь өөрийнхөө амийг хорлосон байна.

Мексикийн Ерөнхийлөгч болсон явдалд гүнээ цочирдон, харуусаж байгаагаа илэрхийлж, хэргийг сайтар мөрдөн шалгаж учрыг нь олно гэсэн байна. Мөн амиа алдсан хүний ар гэрт болон шархдаж хохирсон жуулчдад нөхөн төлбөр олгохоо илэрхийлжээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна