Иран, АНУ хэлэлцээрийн өмнө нэг, нэгэндээ шахалт үззүүлэхийн тулд тус бүртээ арга хэмжээ авч, энэ нь хэлэлцээрийг хүнд байдалд оруулж байгаа талаар бид өглөө мэдээлсэн. Тэгвэл Иран улс Ормузын хоолойгоор нэвтрэхийг завдсан гурван хөлөг онгоц руу халдан довтолж, хоёрыг нь эзлэн авсан гэж мэдэгдлээ.
АНУ төлөөлөгчдөө Пакистан руу явуулахынхаа өмнө Ираны тээврийн хөлөг онгоцыг барьцаалсны хариуг Иран улс ийнхүү өгсөн байна.
АНУ нь Ираны “Тоуска” хэмээх хөлөг онгоцыг барьцаалж, хэлэлцээрт дарамт үзүүлэхийг оролдсон бөгөөд Иран улс үүнээс нь болоод хэлэлцээрт оролцохоос татгалзаж, одоо болтол хэлэлцээр эхлээгүй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна