Туулын хурдны замын төслийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар түр зогсоох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан бид УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, “Туулын хурдны зам 2013 онд батлагдсан нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2020 дээр туссан байгаа зам.
Улаанбаатар хотод баруунаас зүүн тийшээгээ нэвт явж болдог ганцхан Энхтайваны л өргөн чөлөө байгаа. Бид гурав дахь тойрог зам болон хэвтээ тэнхлэгийн замаа бариад явах ёстой. Туулын хурдны зам нь нийслэлийн түгжрэлийг бууруулахад үр дүнтэй байна.
Миний хувьд хоёр талд гараад нэгнээ харлуулах биш мэргэжлийн хэлэлцүүлэг өрнөөсэй гэсэн байр суурьтай байна.
-Таны хувьд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжихгүй гэж байсан ч санал хураалтад оролцоогүй байсан. Шалтгаан нь юу вэ?
-Би өнгөрсөн долоо хоногийн бүтэн сайны өглөө гараад тав дахь өдрийн үүрээр Монголдоо буцаж ирсэн. Олон улсын валютын сан болон Дэлхийн банкнаас зохион байгуулагддаг АНУ-д болдог хэлэлүүлэгт яваад ирсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
BITGII SOLOIR ZAIL CHI BOL ULAAN GULGUN KOMMUNIST YUM BILEE
Хариулах