Хаага дахь Олон Улсын Эрүүгийн Шүүх (ОУЭШ) Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертед үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох өмгөөлөгчийнх нь гаргасан хүсэлтийг хэлэлцээд хүлээж авахаас татгалзлаа.
Ингэснээр Филиппиний Ерөнхийлөгч асныг шүүх боломж ОУЭШ-д хадгалагдсан хэвээр үлдэж байна.
Шүүх хурал хийх эсэх нь одоогоор тодорхойгүй бөгөөд ОУЭШ-ийн шинжээчид одоогоор цугларсан нотлох баримтууд дээр ажиллаж байна. Хэрвээ хангалттай хэмжээний нотлох баримт байна гэж үзвэл Шүүх хурлын тов зарлах бөгөөд энэ сарын сүүл гэхэд нотлох баримтуудаа шалгаж дуусах төлөвтэй байна.
Дутертегийн хэрэг
Р.Дутерте Нидерландад хоригдоод нэг жил гаруй болж буй. Түүнийг Давао мужийн захирагч, Филиппиний Ерөнхийлөгчөөр 2011-2019 онд ажиллаж байхдаа "Хар тамхины эсрэг дайн"-ы хүрээнд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан бөгөөд хэргийн сонсгол нь өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн юм.
Түүнийг 2011-2019 оны хооронд Филиппинд багадаа 78 аллага, хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэмээн буруутгаж байгаа юм.
ОУЭШ-ийн мэдээлснээр, Родриго Дутерте аллагын хэрэгт биечлэн зөвшөөрөл өгч, зарим хохирогчдыг сонгож, хар тамхины наймаа, мансууруулах бодис хэрэглэсэн гэж сэжиглэгдсэн хүмүүсийг шүүхээс гадуур цаазлахад гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эхлээд Давао хотын дарга, дараа нь 2016 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэ бүхнээ хийж байсан.
Хүний эрхийн байгууллагууд Р.Дутертегийн хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх дайнд амиа алдагсдын тоо 30,000-аас давсан гэж тооцоолсон байдаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна