Ерөнхий сайдын асуулгын цаг Төрийн ордонд болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин маш чухал асуудлыг хөндөж, Ерөнхий сайдаас хариулт авлаа.
Тэрбээр “Хуулийн байгууллага ААН-үүдтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх явцдаа дансыг нь хааж, нэр хүндэд нь халдаж, дампууруулах, хувь хүнээр жишвэл бараг мөрдөн шалгах хугацаандаа цаазаар авахтай ижил хэмжээнд аваачих хууль эрхзүйн орчин үйлчилж байна. Жижиг ААН 1-3 сар, дунд хэмжээний ААН 3-6 сар дансаа хаалгахад дампуурах эрсдэлд очдог" гээд, субьектив санаагүй ААН-ийн үйл ажиллагааг мөрдөн шалгалтын явцад доголдуулж байгаа асуудлыг хэрхэн шийдэх талаар Ерөнхий сайдаас асуусан.
Ерөнхий сайд Н.Учрал энэ асуултад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессыг илүү тодорхой болгох замаар дансыг нь хяналтад байлгах боломж бий. Хэдий өр төлбөртэй байсан ч цалингаа тавих, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх хэмжээний мөнгийг нь ААН-д үлдээдэг байх Татварын хууль өргөн барина” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна