Себастьян Саве марафонд хоёр цагийн дотор гүйж, хүний боломж хязгааргүйг нотоллоо

Zuv.mn
1 цаг 31 минутын өмнө

Өнгөрсөн амралтын өдөр болсон алдарт Лондоны марафон дээд амжилт, түүнийг дагасан дуулиан шуугианаар дүүрэн болж өнгөрлөө.

Уралдааны эрэгтэйчүүдийн төрөлд Кенийн тамирчин Сабастиан Саве 1:59:30 хугацаагаар барианд орж, өмнө нь Келвин Киптумын тогтоосон дээд амжилтыг 65 секундээр эвдсэн байна. Тэрбээр марафоны 42 км 195 метр замыг хоёр багаас бага хугацаанд туулсан анхны хүн болон түүхэнд үлдлээ. Харин энэ амжилтыг гаргасан түүхэн дэх хоёр дахь тамирчин нь С.Савегийн араас бариалсан Этиопын тамирчин Ёомиф Кежелча 1:59:41 байсан бөгөөд түүхэн дэхь хоёр дахь амжилтыг үзүүлэв.

Марафоны түүхэнд өмнө нь Кенийн Элиуд Кипчоге 2019 онд Австрийн Венад 1:59.40 гүйсэн ч нээлттэй тэмцээн биш байсан, гүйх явцдаа хурд хэмжигчээ байнга сольж байсан зэргээс болж түүний амжилтыг албан ёсоор бүртгээгүй юм.

С.Саве уралдааны дараа “Барианд орох үедээ цаг хараад маш их баярласан. Дэлхийн дээд амжилт тогтоосноо мэдэх үнэхээр гайхалтай байсан” гэж хэлжээ.

Гуравдугаар байрт орсон Угандагийн Жэйкоб Киплимо ч маш өндөр буюу 2:02:28 секунд гэсэн үзүүлэлт гарасан байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд Этиопын Тигст Ассефа 2:15:41 амжилтаар, тэргэнцэртэй ангилалд Швейцарийн Марсел Хаг эрэгтэй төрөлд, Катерин Дебраннер эмэгтэй төрөлд түрүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна