СХД-т олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээгдлээ

Zuv.mn
Өчигдөр 17 цаг 19 минут

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 34 дүгээр хороонд 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй олон улсын стандартад нийцсэн "СПОРТ ЦОГЦОЛБОР" ашиглалтад орлоо.

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд “Сонгинохайрханы сорилго” өсвөрийн тэмцээнийг 7-8, 9-10,11-12 насны ангилалд 50м зайд, 4 төрлийн сэлэлт болон 9-10, 11-12 насны ангилалд 100 м холимог сэлэлтийн төрлүүдэд зохион байгуулагдлаа. Усан спортоор хичээллэж буй 17 багийн 280 орчим тамирчид нас насны ангилалдаа хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөн медалийн эзэд тодорсон юм. Цаашид энэхүү спорт цогцолборт олон улсын болон улсын чанартай олон тэмцээн, уралдаан зохион байгуулагдахаар товлогдоод байгаа аж.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.