Монгол Улс 2038 оны Азийн наадмыг зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор гаргалаа

Zuv.mn
1 цаг 36 минутын өмнө

Монгол Улс 2038 оны Азийн зуны спортын наадмыг зохион байгуулах хүсэлтээ Үндэсний олимпын хороогоороо дамжуулан албан ёсоор гаргажээ. Тодруулбал, саяхан БНХАУ-ын Санья хотноо болсон АОЗ-ийн удирдах зөвлөлийн хурлын үеэр уг хүсэлтээ гаргасан гэж Middleasiannews сайтад бичсэн байна. Тус мэдээлэлд, уг наадмыг зохион байгуулах эрхийн төлөө манайхаас гадна БНСУ, Энэтхэг улсууд өрсөлдөж байгаа бөгөөд Улаанбаатарыг “хүчтэй өрсөлдөх боломжтой” гэж үнэлсэн байна.

Азийн олимпын зөвлөл 2038 оны Азийн наадмыг зохион байгуулах хотыг 2028 онд тодруулах юм. 

Азийн олимпын зөвлөл одоогоор 2026 оны Азийн наадмыг Японы Аичи, Нагояд, 2030 оны Азийн наадмыг Саудын Арабын Эр Риядад, 2034 оны Азийн наадмыг Катарын Дохад зохион байгуулах шийдвэрийг гаргажээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна