УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгадлангаас багш нарын талаар хийсэн мэдгдэлтэй нь холбоотой тодруулга авлаа.
Тэрбээр “Зөв мэдээлэл түгээмээр байна. Өчигдөр би Засгийн газраас санаачилсан “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” гэдэг нэртэй ирэх хоёр жилд хийх гэж байгаа ажлынхаа замын зургийг танилцуулсан шүү дээ. Энэ хүрээнд “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль байна”, “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль байхын тулд зургаан том шинэчлэл хийе” гэдэг зорилт дэвшүүлсэн. Эхлүүлчихсэн шинэчлэл шүү дээ, тэрийгээ үргэлжлүүлье гэж байгаа юм.
Нэгд, сайн хөтөлбөр, хоёрт, сайн баг, гуравт, сайн үнэлгээний систем, дөрөвт хүүхэд бүр төсөвтэй байя, тавд, сайн сургуулийн менежменттэй байх ёстой, зургадугаарт нь цахим шилжилт. Энэ зорилтыг хэрэгжүүлж чадах юм бол “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” болж чадна.
Хөдөө, малчдын хүүхдүүдийг 6, 7 настайд нь сургуульд оруулахаа больё. Найман настайд нь оруулдаг болъё. Хүсвэл ес, 10 хүртэл нь аав, ээжийнх нь хажууд байлгая, гэхдээ тусгай хөтөлбөр гаргаж ирье” гэж ярилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна