Сурроноор хүн дайрч хөнөөсөн хүүгийн ялыг эхэд нь эдлүүлнэ

Zuv.mn
2026/05/04

Цахилгаан хөдөлгүүртэй дугуй унаж яваад хүн дайрч хөнөөсөн 14 настай хүүгийн өмнөөс эхийг нь яллах болсон тухай мэдээлэл өчигдрөөс олон улсын анхааралд ороод байна.

Хэрэг өнгөрсөн сарын 16-ны өдөр АНУ-ын Калифаорни мужийн Оранж Каунтид гарсан бөгөөд хохирогч нь 81 настай, Вьетнамын дайны ахмад дайчин Эд Эшмэн гэгч байжээ. Харин гэмт хэрэгтний нэрийг насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар олон нийтээс нууцалж байгаа аж.

Хуулийн байгууллага 14 настай хүүгийн ээж Томми Жо Мейерийг насанд хүрээгүй хүүхдэд  “Surron Ultra Bee” хэмээх цахилгаан дугуй авч өгсөн гэж буруутган өнгөрсөн сарын 21-ний өдөр баривчилсан бөгөөд гэм буруутай гэж үзвэл долоон жил, найман сарын ял оноох магадлалтай гэж Прокурорын байгууллага мэдэгдээд байгаа аж. 

Томми Жо Мейер



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.69
    Өчигдөр

    Huuhed dee yuu avch ugehgui ni Minii hereg gedeg aavuudad bodoh l zuil bololtoi

    Хариулах
  • 66.181.183.196
    Өчигдөр

    Хуультай улс сайхан юм оо

    Хариулах