Монгол Улсын Төрийн дууллын өдрийг тохиолдуулан Архангай аймгийн 300 орчим төрийн албан хаагч Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүллээ.
Арга хэмжээний үеэр Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны зарчим, үнэт зүйл, албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээ, стандартын талаар мэдээлэл өгч, мэдлэгийг сэргээх арга хэмжээг зохион байгууллаа.
Архангай аймагт нийт 4,916 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 3,426 буюу 69.6 хувь нь эмэгтэй албан хаагч байна.
Төрийн дуулал бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрт ёс, үндэсний эв нэгдлийн эрхэм бэлгэдэл билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна