“Барысы 2026” Их дуулга: Монголын баг дөрөвдүгээрт орлоо

Х.Батсайхан
48 минутын өмнө

Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулга ангиллын “Барысы 2026” тэмцээн Казахстаны нийслэл Астана хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

36 улсын 295 шилдэг жүдочид өрсөлдсөн уг тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид хоёр алт /эрэгтэй 60 кг Б.Сүхбат, эмэгтэй 57 кг Л.Энхрийлэн/, нэг мөнгө /эмэгтэй 48 кг Г.Наранцэцэг/, гурван хүрэл /эрэгтэй 73 кг Л.Анхзаяа, эмэгтэй 52 кг М.Нандин-Эрдэнэ, эмэгтэй +78 кг А.Адъяасүрэн/ медаль хүртсэн амжилтаар дөрөвдүгээр байрт орлоо.

Гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэлтэй ОХУ баг тэргүүлж, гурван алт, нэг мөнгө, нэг хүрэлтэй Франц удаалж, хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай  дэвжээний эзэн орны баг гуравдугаарт оржээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна