Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ирэх жилийн нас насны ангиллын ДАШТ-ий хуваарийг танилцууллаа.
Танилцуулгад 2027 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2027 оны есдүгээр сарын 11-19-нд АНУ-ын Лас-Вегас хотын “Thomas & Mack Center” цогцолборт зохион байгуулна гэсэн байна. Энэ ДАШТ-ий олимпын жингийн медальтнуудад буюу эхний дөрөвт орсон бөхчүүдэд олимпын эрх шууд олгох юм.
Тодруулбал, эрэгтэ, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол бөхийн олимпын тус бүр зургаан жинд 72 бөхөд олимпын эрх өгнө.
2027 оны ДАШТ-үүдийн хуваарь
U17 ДАШТ – 2027 оны наймдугаар сарын 2-8, Йордан, Амман
U20 ДАШТ – 2027 оны наймдугаар сарын 23-29, Нови-Сад, Серб
Ахмадын ДАШТ – 2027 оны аравдугаар сарын 5-10, Порец, Хорват
U23 ДАШТ – 2027 оны аравдугаар сарын 18-24, Румын, Брашов
Дашрамд, Бахрейнд болох байсан ч Ойрх Дорнодын хямралын улмаас хүлээн авахгүй байж магадгүй болсон энэ оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Казахстан улс руу шилжүүлэх асуудал ДНБХ-ны оффист яригдаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна