Б.Зоригтбаатар: Үнэн худал хоёрын аль нь ялчихав аа...

Zuv.mn
1 цаг 7 минутын өмнө

Монголын спортын арбитрын шүүх өчигдөр аймгийн арслан Н.Өсөхбаярын гомдлыг хэлэлцээд допингийн шинжилгээ авах болон тээвэрлэх үйл явц нь алдаатай байсан гэж шийдсэн билээ.

Өөрөөр хэлбэл, дээрх үйл явцыг гажуудуулсан нь сорьцод хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг үүсгэсэн байж болзошгүй гэж үзсэн. Ингэснээр Н.Өсөхбаяр нь өнгөрсөн жилийн наадам үзүүрлэж авсан гарьд цолоо сэргээх боломж бүрдэж буй. Тодруулбал, Баяр наадмыг зохион байгуулах комисс Олон улсын спортын арбитрын шүүхэд давж заалдаагүй тохиолдолд цолыг нь сэргээх асуудал босож ирнэ гэсэн үг.

Тэгвэл энэ үйл явдалд бөхчүүд янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Тухайлбал, Монгол Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар сошиал хаягтаа “Үнэн худал хоёрын аль нь ялчихав аа... Барилдаад байх хэрэг байна уу даа...” гэж бичжээ.

Мөн улсын заан Б.Соронзонболд "Одоо Э.Оюунболдын аварга цолыг ч бас өгөх хэрэгтэй" гэж бичсэн юм. Учир нь, наадмаар допингийн шинжилгээ авах үйл явц дүрэм журмын дагуу биш, процессын алдаатай явагддаг гэж яригддаг ч бөхчүүд энэ асуудлаар гомдол мэдүүлдэггүй байсан бөгөөд заргалдаад заргаа авсан нь Н.Өсөхбаяр юм. 

Н.Өсөхбаярын цол сэргэвэл түүнд унасан бөхчүүд чимэг нэмэх асуудал боломжгүй болох юм.

Н.Өсөхбаяр өнгөрсөн наадмаар,

  • Тавын даваанд Улсын гарьд Б.Гончигдамба
  • Зургаагийн даваанд Улсын заан М.Лхагвагэрэл
  • Долоогийн даваанд Улсын заан М.Пүрэвсайхан
  • Наймын даваанд Дархан аварга Н.Батсуурийг тус тус давсан юм.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.58.166.59
    8 минутын өмнө

    Хэний төлөө бөх барилдаад байгаа пязда чи .. болиоч тэгвэл.. солиотой өгөр шаар бэ?.. гачин хар лалар минь малаа хариул

    Хариулах
    • 172.58.167.45
      10 минутын өмнө

      балай нөхөр дө энэ бөх.. ноднин өрөө авч байна гэж Мөнхжаргал начинг амлаж унаж өг гээд .. булай хүн-хог .. хөдөөний орк