“Blackpink”-ийн Женни Австралийн дуучин Tame Impala-тай хамтран гаргасан “Дракула” хэмээх уран бүтээл АНУ-д шуугиан тарьж байна.
Өдрөөс зугтаж, шөнийн амьдралыг илүүд үздэг хүмүүсийг цус сорогч Дракулатай зүйрлэж өгүүлсэн уг дуу энэ сарын 11-ний өдөр АНУ-ын “Billboard Hot 100” жагсаалтын эхний 10-т орж иржээ.
Энэ нь хоёр дуучны аль, алиных нь хувьд уран бүтээл нь АНУ-ын Биллбоардын жагсаалтын топ 10-т эрэмбэлэгдсэн анхны тохиолдол болсон байна. Өнгөрсөн долоо хоногт уг уран бүтээл АНУ-д 12.1 сая удаа сонсогдсон нь өмнөх долоо хоногийнхоосоо 5 хувиар өссөн үзүүлэлт аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна