“Team Spirit” энэ оны эхний цомоо өргөлөө

Zuv.mn
52 минутын өмнө

Казахстаны нийслэлд болсон кибер спортын контр страйк төрлийн “PGL Astana 2026” тэмцээний ялагчаар ОХУ-ын “Team Spirit” тодорлоо. Оросын баг финалд Саудын Арабын “Team Falcons”-ыг 3:0-ээр хожжээ.

Тэмцээний шилдэг тоглогчоор Данил Крышковец (donk) тодорсон бөгөөд энэ нь түүний хувьд мөн л энэ оны эхний MVP шагнал болсон байна.

Энэхүү тэмцээнд оролцсон манай “The Huns” 1-3, “The MongolZ” 2-3 амжилтаар тэмцээнээ дуусгасан юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна