“Сүнс” хамтлагийн дуучин Ж.Замилан тавдугаар сарын 22-ны өдөр бие даасан анхны тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна.
Анх “Сүнс” хамтлагт дуулж явсан Ж.Замилан амьдралын жаргал зовлонг туучсаар олон жилийн дараа уран бүтээлээ дахин эхлүүлж байгаа юм.
Түүнийг хувьд хорт зуршлаасаа салж, аав ээж, үр хүүдүүдийнхээ өмнө бардам амьдрахыг чин сэтгэлээсээ хичээж байгаа талаараа ярьсан байдаг.
Амьдралд алдаж, онож, архины эмчилчилгээнд хамрагдаж, гэр бүл, найз нөхдөөсөө холдохын гашууныг амссан ч эргээд босох сэтгэлийн тэнхээтэй байгаа түүнийг дэмжих хүн олон байгаа нь сайшаалтай.
Ж.Замилангийн тоглолтыг түүний багын найз, сэтгүүлч С.Отгонмөнх гардан зохион байгуулж буй. Сэтгүүлч С.Отгонмөнхийн хувьд “Сэрүүлэг” сонинд сурвалжлагч, ТВ8 телевизийн захирлаар ажиллаж явсан туршлагатай. “Ард түмний толь”, “Шөнийн толь”, “Өдрийн толь” хөтөлбөрийн автор тэрбээр хүндтэй зочид уригддаг “Colf&Coffee” нэвтрүүлгийг олон жил хийсэн танигдсан сэтгүүлч. Амьд хөгжмийн “Monster” шоунаа эхлээд “Миний сайхан ээжүүд” тоглолтыг 9 жил амжилттай зохион байгуулсан туршлагатай нэгэн.
Тоглолтонд Ж.Замилангийн аав "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан хамтлагтайгаа хүүгийнхээ оролцохоор болсон тухай сэтгүүлч Ж.Отгонмөнх хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Амьдралд ахин хөл дээрээ босохоор хөдөлмөрлөж буй Ж.Замилан, түүний халуун сэтгэлт найз Ж.Отгонмөнх нарт удахгүй болох тоглолтонд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.123.93
энэ монголчууд бүтэхгүй хөлтэй гартай хүнийг юуг өрөвддөг бнаа
Хариулах66.181.161.233
Ээжийгээ өвдөөд хүнд хэцүү байхад нь түшиж тулж байсан хүү, өөрөө өөрийнхөө алдааг олж харж, өөрчлөгдөж, хэвэндээ эргэж орж байгаа нь маш чухал амьдралын алхам юм аа. АМЖИЛТ
Хариулах66.181.177.133
Ээжийгээ асарч маш их буян хийжээ. Амжилт хүсьe.
Хариулах66.181.161.166
Ashgvi de bolj bn mundag shvv tegmeer baij mundag shvv aav hvv 2 bayrllaa Otgonmunh nz d n ovoo do ervvl enh az jargal husej amjilt
Хариулах66.181.186.82
Хэвтрийн хүн асран гэдэг хэрийн хүнээс гарахгүй сайхан сэтгэл сайхан үйлс байдаг юм даа, үзсэн харсан хүмүүс л мөн чанарыг нь мэдэхээс биш бэртэгчин хувиаа хичээсэн хүнээс хэзээ гарахгүй буяантай үйлс байдаг!!! Дүүдээ амжилт хүсэе
Хариулах59.153.114.65
Amjilt hvsie.chin setgeltei hvn bn
Хариулах59.153.113.243
Өвчтэй хүн асрана гэдэг маш том буян. Буян нь ирнэ ээ. Амжилт хүсье.
Хариулах66.181.179.11
Сайн сайхан бүхнийг хүсье. Хүү минь аз жаргалаар дүүрэн амьдраарай.
Хариулах103.212.118.173
Амжилт хүсье
Хариулах66.181.185.107
Ээжийгээ 7 жил хүнд өвчтэй байхад нь асарсан гэдгийг нь ярилцлагаас нь сонсоод маш их биширсээн, мундаг залуу байна лээ. Ээжийн буян ирнээ. Цаашдын амьдралд нь аз жаргал, бүхний дээдийг хүсье.
Хариулах122.201.31.67
сайн хүү байна баярлаж байна
Хариулах