Карло Анчелотти: Надад од тоглогчид хэрэггүй

Zuv.mn
1 цаг 9 минутын өмнө

Бразилийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Карло Анчелотти Неймарыг шигшээ багт авах эсэх, авлаа гэхэд хэдий хугацаанд тоглуулах эсэх асуултад хариулжээ.

“Би мэдээж, багийн түүнд хандах хандлага, багт бий болгож чадах уур амьсгалын ач холбогдлыг ойлгож байгаа. Гэхдээ ний, нуугүй хэлье, түүнийг зөвхөн талбайд гарах бүрэн эрхтэй тохиолдолд л тоглуулах болно.

Бидэнд бэлтгэлийн хуваарь бий. Шигшээд дуудагдсан бүх тоглогч форм сайтай, гараанд гарахад бэлэн байна. Неймар ч адилхан, багтаа туслах үүргийг бусадтай л адилхан хүлээх болно.

Хариуцлагыг нэг тоглогчид үүрүүлж болохгүй. Надад од тоглогч хэрэггүй, үр дүнгийн төлөө шаргуу ажиллахад бэлэн тоглогчид л хэрэгтэй.

Панамын эсрэг нөхөрсөг тоглолтонд бид аль болох олон тоглогчийг туршиж үзэхийг хичээнэ. Энэ бол манай гэрийн хөгжөөн дэмжигчдийн өмнө хийх бидний үдэлтийн тоглолт юм." "Энэ бол бэлтгэл ажлын нэг хэсэг байх болно" гэж тэрбээр ярьсан байна. 

Карло Анчелотти өнгөрсөн долоо хоногт Бразилийн хөлөмбөгийн холбоотой байгуулсан гэрээгээ дөрвөн жилээр сунгаж, 2030 он хүртэл шигшээ багийг нь дасгалжуулахаар болсон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна