Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр /2026.05.27/ Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тэтгэврийг өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны гэсэн төрлүүдтэй байхаар хуульчилжээ. Дээрх тэтгэвэр авагч иргэдийн орлогын эх үүсвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу үүсэж, байнгын тогтвортой орлоготой байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэг, мөн хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд тус тус заасны дагуу зээлийн гэрээ байгуулах эрхтэй болдог аж.
Тэтгэврийн зээлийн гол зорилго нь өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн байдаг. Энэхүү зорилгыг баталгаажуулж “Ахмад настны тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ” гэж хуульчилжээ. Гэвч ахмад настны нийгмийн баталгааг хангахад дан ганц орлогыг нэмэгдүүлэхээс гадна тэтгэврийн зээлийн хүүг багасгах шаардлагатай гэж төсөл санаачлагч үзсэн байна.
Мөн Монгол Улсын нийт ахмадуудын 70 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Өнөөдөр инфляц, үнийн өсөлтөөс хамааран тэтгэвэр нь хүрэлцэхгүй байгаа ахмадууддаа зээлийн хүүг хамгийн бага хэмжээнд барих үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг төсөл санаачлагч гишүүн энэ үеэр тодотгов.
Зээлийн хүүг банк тогтооно гэж хуульчилж өгсөн тул ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг багасгах үүднээс Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд нэмэлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хуульд өөрчлөлт оруулснаар бодлогын хүү дээр банкны дотоод зардлыг нэмээд тухайн банкны хамгийн бага хүүгээр тэтгэврийн зээлийн үйлчилгээ үзүүлнэ гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.186.137
Учралын тэтгэвэртэй холбоотой хэлсэн ганц үгнээс энэ хүн ЕС хийх чадамжгүй юм байна гэж дүгнэлээ. " Тэтгэврийн тогтолцоог зөв, шударга болгоно". Та ард түмэнд таалагдаж болох ч тийм юм гэж байдаггүй юм. Дуугүй л төрийн үүргээ биелүүлж тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийг жил бүр ялгаваргүй индексжүүлэх эх үүсвэрээ л ол!!! Уул уурхайн баялгаас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэтгэвэр, тэтгэмжээр дамжуулж л хувь хүртэнэ. Тэдэнд хангалттай өгөх хэрэгтэй. МУ-д мөнгө байна уу байна. Төсөв маш ихээр тэлж байна, бүх байгууллагууд, тэр дундаа төсөвт байгууллагуудын цалин маш их өслөө. Ялангуяа УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийн институцийн цалин 2020 оноос хойш хамгийн ихээр өссөн. ЗГ. Нийслэлийн харьяанд мянга түмэн ТӨК-иуд төсвөөс санхүүжээд байж байна. Монгол банк гэхэд л мөнгөний ханшийг унагааж, мөнгө хүүлэлтийг дэмжсэнийхээ төлөө хэдэн мянган ажилтантай байна. ГЭТЭЛ... тэтгэвэр авагч, өвчтэй зовлонтой хүмүүсээ та нар яасан??? Шууд хаясан ш дээ. Ийм төртэй байх хэрэг байгаа юм уу?? МАН-ын эрх барьж байгаа төр ард түмний төлөө ажилласан юм уу? Төрийн бодлого, тогтолцоо сүүлийн 10-аад жилийн дотор хог боллоо ш дээ. Одоо бүр дур дураараа поопроод, тогтолцоогоо эвдэж сүйдлэх нь дутаж гэнэ. Шийдэх бол амархан. Төр үргүй зардлаа багасга!! Уул уурхайн орлогоос тодорхой хувийг тэтгэвэр, халамжийн сангийн нэмэлт санхүүжилтэд зарцуулдаг бол!! Төгрөгийн ханшийн уналт буюу НДС-ийн дутууг нөхөх эх үүсвэр төрд заавал байх ёстой. 1 удаа ахмад, ХБХ-ний гар дээр хэдэн төгрөг өгөх биш, сар бүр авдаг тэтгэвэр, халамж дээр нь нэмж олгодог систем байх ёстой. Төсөв хязгааргүй их тэлж байна. Төсвөө хумиж, төр бизнес хийхээ больж, хувийн хэвшил, татвар төлөгчдөө дэмжиж байж л энэ улс улс шиг улс болно буй за.. Төрийн албанд юмыг углуургаар нь харж чаддаг, туршлагатай хүмүүс ховор болжээ. Цүнх баригчид аюултай гэдгийг хангалттай харж байна даа.. Төрийн алтан аргамжаа буюу өнгөрсөн-о
Хариулах202.55.186.137
Зээлийн хүүг буулгах нь зөв. Найдвартай эх үүсвэрээс төлөгддөг, эрсдэлгүй зээлд банк тийм өндөр хүү авах ёсгүй. Тэтгэвэр нэмэх тухайд, ЕС Учрал маш буруу ойлголт, хандлага гаргаж байгаа нь гайхшруулж байна. Нийгмийн даатгалын тогтолцоо хамгийн багадаа 30 жил яг нэг зарчмаар, нэг тогтолцоогоор, нэг аргачлалаар явж ирсэн. Бүх хүн хуулийн дор олсон орлогоосоо шимтгэлээ төлөөд гарахдаа яг ижил аргачлалаар тэтгэврээ тогтоолгоод гарсан. Монголын хэдэн зуун мянган ахмадууд ижил нөхцөлд, ижил хувиар шимтгэл төлөөд, төлсөн шимтгэл, ажилласан жилээ тооцуулж тэтгэвэр тогтоолгосон байгаа. Ийм байх ёстой, цаашид ч ийм байна. Гэтэл Ерөнхий сайд нь өөрөө байж боломгүй субьектив тайлбар хийгээд " Тэтгэврийн тогтолцоог зөв, шударга" болгоно гэх... Зарчим хаана байна? Ингэж ярих юм бол өндөр төлсөн хүмүүс шударга бус болох уу? Одоо тэгээд ахмадууд хоорондоо чи, би, их, бага гээд хэрэлдэж уралцах уу? Ийм юм байдаггүй юмаа!!! Хуулийн зарчим бол хаана ч, хэзээ ч ижил. Хамгийн гол нь ТӨРИЙН БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС болж эрт тэтгэвэрт гарсан ахмадууд хохирчихоод байгаа нь яаж ч аргалахгүй үнэн шүү дээ!! 1990,1995,2000,2010, 2015,202,.. онд тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэвэр өөр өөр!! Яагаад??? Яагаад гэвэл тухайн үеийн цалин хөлсний түвшин, ХХ-ний доод хэмжээ өөр өөр. Төгрөгийн ханш одоогийнхоос чанга байлаа. Тэгэхээр яах ёстой байж вээ??? Төрөөс цалин хөлсний доод хэмжээ, цалингийн түвшинг өсгөсөн л бол тэтгэврийн доод хэмжээг мөн нэмэгдүүлж, бүх тэтгэвэр авагчдын тэтгэврийг жил бүрийн төгрөгийн ханшийн уналтаар индексжүүлж явах байсан!!!! Төр төгрөгийн аншийг унагаасан хэрнээ тэтгэврийг индексжүүлэхгүй он удаан жил явсанаас ийм асуудал үүсчээ. Тэгэхээр буруутан нь иргэд биш ТӨР ӨӨРӨӨ. Энэ хугацаанд төсөв хэд дахин тэлэв? Төгрөгийн ханш хэд дахин унав? Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол яах аргагүй төрийн анхаарч халамжлах ёстой зорилтот бүлэг мөнөөсөө мөн. Энэ ахмадууд төрийн халамжийн бодлогыг хэрэгжүүл гэж чадалтай байх үедээ татвар, шимтгэлээ тогтмол хангалттай төлж ирсэн. Тиймээс яг одоо бол 1990, 2010 онд тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг 2020,2024 онд тэтгэвэр тогтоолгосон хүмүүстэй харьцуулаад, их бага гэж жишээд иргэдээ хагаралдуулаад явмааргүй байна Ерөнхий сайд аа!!!!! Худлаа, буруу зөв тогтоолгосон нэг ч хүн байхгүй. Буруу, дутуу тогтоолгосон гээд байгаа хүмүүс бол ажиллаж байсан байгууллагын архив дутуу, ажилласан жилээ тооцуулж чадаагүй хүмүүс бий. Хэдийгээр байгууллага, хувь хүний буруу байж болох ч шүүхээр үүнийг шийдүүлж болох зохицуулалттай. 1990-ээд оны эхэн үед нийгэм-э/з-ийн шилжилтийн үеийн хохирогч болсон, ажлын байргүй гудамжинд хөөгдөж гарсан бүх хүмүүс нөхөн тооцуулах боломж олгосон нь зөв. Харин малчид, цэрэг, цагдаад олгож байгаа давуу боломж, өндөр тэтгэвэр бол цэвэр УЛСТӨР буюу САНАЛ ХУДАЛДАЖ АВАХ ЛУЙВАР шүү!!! Ийм юмаа л больчих!! Тэгээд тэтгэврийн доод түвшингээ нэг ахиулж аваад цаашид жил бүр индексжүүлээд явах хуулийн зарчмаа хатуу баримтлах хэрэгтэй. Учрал сайдын яриагаар "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох" шинжтэй. НД-ын Эв санааны нэгдлийн зарчим бол дэлхийн хүн төрөлхтөн, тусгаар улсуудын бодож олсон цорын ганц тогтолцоо. Төр улсын зүгээс тухайн улсын иргэдийн "өнгөрсөн-о доо-ирээдү
Хариулах