Өнгөрсөн жил БРИКС-ын гишүүн болсон Индонези улс Украин, ОХУ-ын зөрчил арилсны дараа тус улс руу НҮБ-ын хүрээнд энхийг сахиулагчидаа илгээхэд бэлэн гэж дахин мэдэгджээ.
Бүс нутгуудын төлөөлөгчдийн зөвлөлийн дарга Султан Бактиар Наджамудин нь ингэж мэдэгдсэнийг лента цахим сонин уламжиллаа. “Манай эдийн засгийн чухал түншүүд оршдог Евразийн бүс нутагт зөвхөн гал зогсохыг биш, түүний дараа ч урт хугацаанд энх тайван тогтохыг бид хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ.
Индонези улс өнгөрсөн жил БРИКС-т гишүүнээр элссэн бөгөөд Ерөнхийлөгч Прабово Субианто Петербургт болсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр Украинд гал зогсоохыг уриалсан. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сард “Украинд 20,000 хүртэлх тооны энхийг сахиулагч илгээхэд бэлэн” гэж мэдэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна