ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаас Төв аймгийн Заамар суманд уурхайн цооногт унаж амь насаа алдсан гурван настай охиныг аврах ажиллагааны талаар тодрууллаа.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Бид цооногт унасан гурван настай хүүхдийг хамгийн боломжит аргаараа л гаргасан. Тухайн дуудлагын дараа бид могойн нүдэн камераар хянахад амьсгал дөнгөж л мэдрэгдэж байсан. Хүүхдийн хажуугаар нүхний шороо, шавар чихчихсэн байсан учраас бугуйлдах, татах ямар ч боломж байгаагүй. Дуут хоолой болон, станцаар холбогдох гэж хичээхэд ямар ч хариу үйлдэл байгаагүй.
Тухайн нөхцөлд хамгийн боломжит хувилбараар, бүх хүчээрээ хүүхдийг аль болох л амьд гаргаад авах юмсан гэдэг сэтгэл эрмэлзлээр манай онцгой байдлын хамт олон ажилласан.
Ер нь Монгол Улсын засгийн газар, УИХ-аас Онцгой байдлын тоног төхөөрөмжийг чадавхжуулах, нэмэгдүүлэх тал дээр их анхаарал тавьж эхэлсэн. Ялангуяа ковид цар тахлаас хойш дөрвөн жилийн хугацаанд улсын төсвөөс 110 тэрбум төгрөгийг онцгой байдлын аврагчдын тоног хэрэгсэлд хөрөнгө оруулсан.
Ер нь бол Онцгой байдлын албанд 1.2 их наяд төгрөгийн хэрэгцээ шаардлага бий. Онцгой байдлын тоног төхөөрөмж, аврагчдын хэрэглэл 63 хувьтай байгаа. Үлдсэн хувийг нэмэгдүүлэхийн тулд хичээж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.228.177.253
зайлаачээ ариунбуян новшоо
Хариулах