УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Э.Болормаа, Б.Баярбаатар нарын гишүүд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Үүнд Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Буруу л ойлгосон бололтой байна. Олон том төсөлтэй болж бид РИО-д хүссэн үедээ шууд шахалт үзүүлээд ярилцаж чаддаг болох бодлого дэвшүүлсэн юм” хэмээн хариу тайлбар фэйсбүүк хуудсаараа дамжуулан хийсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Монгол Улсын орлого нүүрс, зэсээс хамаардаг. Зэсээр тогловол орлого тасалдана, энэ амархан зүйл биш шүү. Энэ бол Монголын баялгийн сангаас явж буй хулгай. Яагаад гэвэл, АМНАТ-н 65 хувь нь Баялгийн санд хуваарилагддаг. Ард түмэндээ очих мөнгөнд ингэж хандаж болохгүй. ОНТРЭ-гийн гэрээ явж байхад тэднээс авах АМНАТ-ийг гурав дахин бууруулж байгааг ОНТРЭ-гийн лобби гэхгүй, өөр юу гэж ойлгох юм. ОНТРЭ-гийн 80 хувийг Оюутолгой эзэмшдэг. Энэ лобби гэнэт гараад ирсэн юм биш. Олон жил яригдаж байгаад өнөөдөр орж ирж байна.
-Салбарын сайд Г.Дамдинням таныг буруу ойлгосон гэсэн байна лээ?
-Би буруу ойлгоод ийм ноцтой мэдэгдэл хийхгүй. АНУ, Австралид уул уурхайн салбарт, сүүлд Уул уурхай, эрдэс баялгийн дэд сайдаар ажиллаж байлаа. Үүнийг хэзээ ч буруу ойлгохгүй, дэлхийн жишигтэй харьцуулна шүү дээ. Дэлхий дахинд зэсийн үнэ түүхэн хэмжээнд өсөж байхад АМНАТ-аа бууруулсан улс орон болох нь. Хаана ч тийм улс орон байхгүй.
-Улсаа хорлосон шийдвэр гарах гээд байгаа юм биш үү?
-Хэдэн тэрбум, их наяд ам.долларын асуудал яригдана. Бидний өнөө яриад байдаг алдагдсан боломжийн өртөг яригдана. Энэ хуулийн төслөө татаж аваад, үндсээр нь өөрчлөөд оруулж ирэх ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.228.177.47
Батнайрамдлыг дэмжиж байна.
Хариулах