Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө хотын хойд хэсгээр дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4+6 хэм, өдөртөө +17+19 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +2+4 хэм, өдөртөө +16+18 хэм дулаан байна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3+2 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +13+18 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +8+13 хэм, бусад нутгаар +2.+7 хэмдулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар +12+17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +26+31 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр голын хөндийгөөр +21+26 хэм бусад нутгаар +16+21 хэм дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна