Г.Дамдинням: УИХ зэсийн АМНАТ-г хэдээр батална, түүнийг нь Засгийн газар мөрдөөд явна

Zuv.mn
49 минутын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,  

Зэсийн АМНАТ дээр зарим УИХ-ын гишүүдийн гаргаж байгаа байр суурийг хүндэтгэж байгаа. Парламент бол нээлттэй хэлэлцүүлгийн талбар. Засгийн газар олон төсөлтэй болж ганц РИО ТИНТО гэдэг хөрөнгө оруулагчаас хамаадаг биш олон хөрөнгө оруулагч оруулж ирж олон татвар, АМНАТ төлөгчтэй болж, шаардлагатай бол бидэнд ашиггүй байгаа зарим хөрөнгө оруулагчдыг хөөгөөд гаргаж чаддаг байх бодлого дэвшүүлж байгаа. Мөн ЭРДЭНЭТ-ийнхээ ашиглалтыг уртасгаж, орд ашиглалтаа сайжруулах үр дүнг харж байгаа.

Энэ өөрчлөлтийн үр дүнд нь Зэсийн бэлэн байгаа 20 төсөл хөдөлж 60.000 ажлын байр нэмэгдэж 1.6 их наяд байгаа зэсийн АМНАТ-ийн орлого 2.2 их наяд болох юм.

Хэрэв УИХ зэсийн АМНАТ-г бууруулах буруу, хэвээр байлгах, эсвэл бүр нэмнэ гэвэл Засгийн газар баталж өгсөн ёсоор нь мөрдөөд л явна. Болох болохгүй юмаа ярилцаад шийдээд явцгаая гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна