Б.Пүрэвдагва: Дүүжин тээврийн туршилтыг ирэх есдүгээр сард хийнэ

Zuv.mn
2026/06/15

Нийслэл хотод хэрэгжиж буй зарим төслийн талаар хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө. Тэрбээр “Хамгийн нэн түрүүнд шаардлагатай төслүүдийг эхлээд явуулна. Дүүжин тээврийн туршилтыг ирэх есдүгээр сард хийнэ. Намраас нийслэлийн иргэд шинэ тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Дүүжин тээвэр хоёр трасстай. Яармагаас-Хархорин зах хүртэл 4.2 км трассыг нэвтрүүлээд иргэдийн санал хүсэлтээс улбаалж, дараагийнхыг ашиглалтад оруулах эсэхийг шийдэх юм. Туулын хурдны замтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Энэ шийдэгдсэний дараа төслийг хэрхэхийг нийслэлээс зарлана” гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна