“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх хамтарсан төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй сургалт 2026 оны 1 дүгээр сарын 12–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна.
Тус сургалтаар ялгарлын коэффициентийг шинэчлэх, ялгарлын хэмжээг тооцоолохтой холбоотой мэдлэг, чадавхийг сайжруулах, мөн мэргэжилтнүүд бие даан ялгарлын тооцоо хийж, үр дүнд тулгуурласан тайлан боловсруулах чадвар суулгахад чиглэсэн зааварчилгаа, дадлагыг олгож байна.
Сургалтын нээлтийн арга хэмжээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын Уур амьсгалын өөрчлөлт, орчны шинжилгээний хэлтсийн дарга Н.Галцог, УЦУОСМХ-ийн Тоон прогнозын хэлтсийн дарга, др Г.Батжаргал, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын Төсөл төлөвлөлтийн зөвлөх Ямамото Такатоёо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар зэрэг холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна