“УЯН” Монголын уран нугаралтын чуулга уулзалтыг зохион байгуулна

Х.Есү
1 цаг 19 минутын өмнө

Монголын циркийн урлагийн онцлох төрөл болох уран нугаралт нь биеийн уян хатан байдал, уран сайхны илэрхийлэл, өндөр түвшний техник ур чадварыг хослуулсан өвөрмөц урлаг юм. 

Энэ нь “Монголын уран нугаралт” хэмээх нэр хүндийг дэлхийн циркийн тавцанд баттай тогтоож чадсан. Монголын уран нугаралтын сургалтын онцлог нь уян хатан байдал, хүч чадал, тэсвэрийг шат дараалсан аргачлалаар хөгжүүлж, үндэсний гоо зүй, соёлын мэдрэмжийг үзүүлбэрт шингээдэгт оршино. 

Өнөөдөр энэхүү урлаг нь зөвхөн мэргэжлийн түвшинд бус, бүх насныханд зориулсан эрүүл мэнд, биеийн хөгжлийн чухал дасгал хөдөлгөөн болон түгэн дэлгэрч байна. Бид уран нугаралтын урлагийг олон улсад сурталчлах, соёлын солилцоог өргөжүүлэх зорилгоор “УЯН” Монголын Уран Нугаралтын Чуулга Уулзалт-ыг зохион байгуулж байна. 

Тус чуулга уулзалт нь 2023 онд Лас Вегас, 2024 онд Улаанбаатар, 2025 онд Миннесота мужид амжилттай болж, 1000 гаруй оролцогчдыг нэгтгээд байна. Уран нугаралт нь хүний биеийн хязгааргүй боломжийг илэрхийлж, үзэгчдэд гоо зүйн мэдрэмж, урам зоригийг өгдөг урлаг юм. Бид энэ урлагаар дамжуулан эерэг нөлөө, урам зоригийг түгээхийг зорьдог. Цаашид “УЯН” чуулга уулзалтыг олон улсын түвшинд өргөжүүлж, уран бүтээлчид, судлаачид, боловсрол болон бүтээлч салбарын төлөөллүүдийг холбосон хамтын ажиллагааны платформ болгон хөгжүүлэхийг зорьж байна. 

Та бүхнийг бидэнтэй нэгдэж, уран нугаралтын гайхамшгийг хамтдаа түгээхийг урьж байна.Энэ удаагийн уран нугаралтын чуулга уулзалтыг Налайх дүүргийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна