Цахилгаан, дулааны үнийг энэ сараас таван хувиар нэмсэн. Энэ талаар салбарын сайд Б.Найдалаагаас тодрууллаа. Тэрбээр,
Эрчим хүчний зохицуулах хорооноос үнийг тогтоодог. Эрчим хүч үйлдвэрлэж буй өртөг, иргэд, ААН-д очиж байгаа дарамт, эрчим хүчний салбарынхны бүтээж буй орлого, өртгийг тооцоод цаашид засвар үйлчилгээ хийхээр байгаа дундын хувилбарыг олж үнийг тогтоох ёстой байдаг. Үүнийг Эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Хорооноос үнийг тав орчим хувиар нэмсэн гэж өөрсдөө мэдээлэл хийсэн. Бага хэрэглээтэй хэрэглэгчдийн цахилгаан 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж очно гэсэн үг. Өмнө нь өндөр хэрэглээтэй, дулааны алдагдал ихтэй айлуудын төлбөр өндөр нэмэгдэж байсан түүхтэй. Энэ удаа аль хэрэглэгчийн төлбөр яаж нэмэгдэж буйг Эрчим хүчнээс хорооноос асуух нь зүйтэй болов уу.
Эрчим хүчний ажилтнуудын цалинг нэмэхээс өмнө салбараа босгож, цахилгааны хязгаарлалтгүй болж, засвар үйлчилгээ хиймээр байна. Өвөлжилтөө өнтэй давах хэрэгтэй, өрөө дарах ёстой. Сайд шийдээд цалинг нэмэх боломжгүй. Эрчим хүчний салбарт 17800 хүн ажилладаг. Манай салбарынхан 24 цагаар маш хариуцлагатай ажилладаг. Салбарынхаа үр ашгийг дээшлүүлэх, алдагдлаа төлөх, зардлаа яаж хэмнэх вэ гэдэг бидний эхний зорилт. Зохистой түвшинд очсоны дараа цалин нэмэх асуудал биш” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна