МСНЭ-ийн Ерөнхийлөгчид Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар нэр дэвших хүсэлтээ өгөөд байна

Х.Есү
57 минутын өмнө

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX Их хурал 2026 оны зургаадугаар сарын 21-ны өдөр болно. Тус хурлаар эвлэлийн ерөнхийлөгчийг сонгох юм. 

Одоогоор МСНЭ-ийн Ерөнхийлөгчид Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар нэр дэвших хүсэлтээ өгөөд байна. 

-Нэр дэвшигч Л.Нинжжамц нь Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн ерөнхий захирал.

-Э.Дагиймаа 1996 оноос МҮОНТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, ахлах редактораар, 2002 оноос “ТВ-5” телевизэд тоймч, ерөнхий редактор, гүйцэтгэх захирал

-З.Боргилмаа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна