Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүлнэ

Х.Есү
1 цаг 13 минутын өмнө

Бодь даатгал ХК нь хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, үнэлгээ 20 сая төгрөг байсныг суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар шинэчилсэн Санхүүгийн зохицуулах хороо-д бүртгүүллээ.

Энэхүү шинэчлэгдсэн үнэлгээг 2026 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын компанийн болон хурдан морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөх бөгөөд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу “Уралдаанч хүүхдийг ослын даатгалд заавал даатгуулах” үүрэгтэй байдаг.

Цахимаар даатгуулах: 

https://bodi-insurance.com/insurance-details?id=44305fa9-9f93-4a1e-abba-9127bbdcb355

Та хүүхдээ даатгуулахдаа дараах мэдээллийг мэдэж байх шаардлагатай. Үүнд:

1. Унаач хүүхдийн овог нэр, нас хүйс, регистрийн дугаар
2. Уяачийн овог нэр, регистр болон, утасны дугаар
3. Асран хамгаалагчийн овог нэр, регистр болон утасны дугаар 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна