ШҮҮХ: “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ

Г.Долгорсүрэн
1 цаг 12 минутын өмнө

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр нийтэлсэн” гэх гомдлоор ХЭҮК-ээс гаргасан дүгнэлт дээр үндэслэн Зөв.мн сайтыг 20 сая төгрөгөөр торгосон. Эл шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг өнөөдөр /2026.06.18/ Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэлэлцээд шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийг эргэн сануулбал, Нийтийн ашиг сонирхолтой холбоотой буюу төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтан төрийн өмч, хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй асуудлыг хөндсөн баримттай мэдээлэл, нийтлэл гаргасантай холбогдуулан “Цемент шохой” компанийн газрын дарга Н.Ганхуяг нь Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргасныг тус комисс түүний зургийг хүний биометрик мэдээлэл гэж үзэн уг гомдлыг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн. 

Гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Н.Батбаяр, хэргийг шалгасан байцаагч Э.Пүрэвбаатар, тус дүүргийн прокурор Х.Өрен нар нь баримт нотолгоог өгсөөр байтал түүнийг үл харгалзан хуулийг буруу хэрэглэсэн ХЭҮК-ын бичигт үндэслэн 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан билээ.  

Төрийн өмчит Цемент шохой” компанийн газрын дарга Н.Ганхуяг нь тухайн зургийг өөрийн цахим хуудсанд ил байршуулсан байсан бөгөөд нийтлэлд ашигласан гэрэл зураг нь тухайн хүний биометрик мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй. Хэргийг шалгахдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна