Наадмын тасалбар авах гээд 2.2 сая төгрөгөө залилуулжээ

Zuv.mn
59 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад “Наадмын тасалбар зарна гэх зарын дагуу холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 1-нд иржээ.

Тодруулбал иргэн А цахим орчинд нийтэлсэн “Наадмын тасалбар зарна” гэх зар мэдээллийн дагуу бусадтай холбогдож зургаан тасалбар авахаар 2.2 сая төгрөг шилжүүлэн залилуулсан байна.

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэх болжээ. Иймд иргэд та бүхэн:

  • Баталгаагүй цахим хаяг, хувь хүнтэй холбогдож тасалбар авахгүй байх,
  • Урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх,
  • Найдвартай эсэхийг сайтар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хэрэв сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон бол нотлох баримтаа хадгалж, цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна