ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал нар Владивосток хотноо хэлэлцээ хийнэ

Г.Анар-Эрдэнэ
2026/09/01

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 9 дүгээр сарын 2-ны өдөр Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзалт хийнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, талууд Орос, Монголын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх ба олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцоно.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Владивосток хотноо болох юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.149
    2026/09/02

    Uchraliin helmerch ni Yamar hun baih bol gedgee ih zuil hamaarna daa gej bodoj baina

    Хариулах
  • 202.126.91.101
    2026/09/01

    Энэ уувалзалт хоёр улсын эдийн засаг хөгжилд чухал ач холбогдолтой !!!

    Хариулах