"Гацуурт"-ын Л.Чинбат таван адуу мөргөж, өөрөө гэмтжээ

Zuv.mn
1 цаг 8 минутын өмнө

Энэ сарын 1-ний 20.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт, таван адуу дайрсан хэрэг гарчээ. 

Энэ талаар орон нутгийн фэйсбүүк группт иргэн Б.Ганзориг “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд цагаачилж ирсэн тариаланч таван адуу дайраад алчихдаг амар юм болох нь ээ. Одоо зам тээврийн осол болох уу” хэмээн бичсэн байв. 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас "Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт төв зам дагуу 5 тооны адуу мөргөчихлөө" гэсэн мэдээлэл  есдүгээр сарын 01-ний 23 цагийн орчимд ирж, хэргийг шалгахад Л.Ч /эр.64н/  "Toyota Land-300" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 5 тооны адуу мөргөж, жолооч нь гэмтсэн байсан гэсэн юм. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна